Monday, March 21, 2011

...Compliment


...Эр хүний мэх дээ гэж бодож суухад
Эмзэг зүрх хэдийнээ инээмсэглээд эхэлдэг
Хачир нэмж дээ гэж ухаан дэнслэхэд
Хөөргөн сэтгэл дэвэлзээд явчихдаг
...Намбалаг,хашир төрхний цаана
Нуухын аргагүй дэврүүхэн зүрх
Сэвтэж,шархалсан ч дахиад л гэрэлтэх
Сэвгүй цагаахан бүсгүй сэтгэл

Tuesday, March 1, 2011

...Терсен едрийн мэнд...

...Єєдєсхєн гэж чамайгаа энэрэх бодлоос
Єєрийгєє, єрєєлийг, єнгєрсєн, ирээдїйг ухаарах
Өр зүрхний гүнээс ундрах хайраас
Өвч бие, үелзүүр сэтгэл, өдөр хоног сайнаар хувьсах
...Далдгүй үнэн, хоёргүй шулуун жаахан сэтгэлээс
Даахгүй бүхнийг сэвхийтэл өргөх чадал сэлбэх
Дэргэд уяатай, дэлбээлж буй шинэ амьдрал
Дутууг гїйцээж,дїїрэнг бялхааж,намайг нялхраах