Monday, October 26, 2009

...өөртөө

...Инээмсэглэлийн очис цуглуулж
Итгэл дүүрэн алх
Эрмэлзэл тэмүүлэл бадрааж
Энгийн өөдрөг амьдар
...Урам зоригийн далайгаас
Чадлын хэрээр хундгал.
Урсах цаг хугацааг
Чагнаархаж анзаарч хадгал.
...Эмзэг хайрын цэцэгсийг
Түрүүлж өөрөө үрслүүл
Эргүүлж чадахгүй хормуудыг
Түүртэж бүү өнгөрүүл.

Wednesday, October 14, 2009

...амьд

...Хайлах сэтгэлтэй би амьд
Харамсах алдаатай би амьд
Шимшрэх зүрхтэй би амьд
Шинэчлэх чадалтай би амьд
...Гашууныг мэдрэх би амьд
Гансарч эргэх би амьд
Хатуужиж сөрөх би амьд
Хальширч сөгдөхгүй л бол би амьд...

Tuesday, September 22, 2009

......?

...Шөнөөр нууцхан зүүдэнд айлчлахаа хэзээ болих
Шүүдэрт үүрээр дурсамжаар хучихаа хэзээ болих
Өдрийн сиймхийд бодлын зайгаар сэмхэн шургалахаа хэзээ болих
Өнжүүл сэтгэлд дандаа уяатай гуниг гэтэхээ хэзээ болих

Friday, September 18, 2009

...

...Зам салаалж, холд одохдоо
Зарим зүйлсээ мартчихсан юм уу.

Зүрхэн дэхь зайгаа суллахаа
Зүүд, мөрөөдлөө цэгцлэхээ
Хоёрдсон сэтгэлийг шулуутгахаа
Хоосон найдлагыг буцаахаа

...Мартчихсан, тийм болохоор
Маргааш, нөгөөдөр ... санасаар.

Thursday, September 10, 2009

...үл хүсэх

...Ийм хүн боломгүй
Ингэж амьдрахыг хүсэмгүй
Этгээд алдааг мартамгүй
Эргэж хараад суумгүй.
...Дахиад ийм баймгүй
Дандаа гуниж явамгүй
Дэвэрч гэнэдэж алдамгүй
Дэндүү хөнгөхөн нисэмгүй...

Wednesday, September 9, 2009

...яг одоо

...Сайн яваарай гэж шивнэнэ, дотроо
Сайхан л амьдраарай гэж хүснэ, сэтгэлээсээ
Хамтдаа байхгүй заяаг хэн зурсан, үл мэднэ.
Хажууд ирэхгүй үнэнтэй эвлэрсэн, аль эрт.
..Санаа алдахаа харин больж үл чадна, үнэн.
Сэмхэн шаналж уйлсанаа нууж чадна, чамаас
Инээмсэглэл дүүрэн царайг хараад тайвширна, чи
Итгэл мөрөөдлөө хаанаас хайхаа гайхна, би.

... баяртай

...Үерлэх дурсамжийн долгиос, зүрхнээс халиад
Үзүүр хязгааргүй далай болж нүдэнд мэлтрэх
Үгээр хэлшгүй харамсал, сэтгэлээс хэтрээд
Үрэл гашуун дусал болж, хацраар бөмбөрөх
...Зэрэгцээ шулуун хэзээ ч үл огтлолцох
Зээг зай нь нь үргэлжид холдох
Зураг тавилан энд ингээд дуусах
Зурвас гэгээн дурсамж,өнөд чамайг сануулах...