...Зуны аадар, тэргэл сарыг би ямар их үгүйлнэ вэ.
Зуслангийн дулаахан шөнөөр нойр хулжих сан.
Анхилам, чийглэг үнэр хамар цоргихыг мэдэрч
Алс холын оддыг гар сунган тоолохсон
...Орчлонд хэн хүнийг хайрлаж, хайрлуулж
Оргилж, дундарч явах заяагаан тэмтэрч
Өдөр шиг ирээдүй өмнө минь тосохыг мэдэрч
Өөрийн минь орон зай хорвоод бийд баярлах сан...
3 comments:
Sain baina uu
Uuriin tani blog mash ih taalagdlaa. Shuleg nairag sonirhdog bolohoor ih dajgui yum aa. Blog deerh shulguudiig tani uuriinhuu blogd tavibal zohiolchiin erh en ter yah bol oo Dahin dahin unshaad baimaar l shulguud bain
Нутгынхаа хөх тэнгэрийг
Утаа тоостой ч
Санагалзаж байна
Нугынхаа цэнхэр голыг
Ширгэж тасарсан ч
Үгүйлж байна...
Урам хайрласанд баярлалаа, Зараа. Блогтоо тавина гэдэг чинь сайхан л сонсогдож байна, доор нь "Хүсэл" гээд л биччихвэл ч.... :)
Post a Comment