Friday, February 2, 2007

...Цэв хүйтэн хөнгөхөн агаар
Цээжинд минь зөн авчирч урсана.
Цагаахан гялбам цасан
Чихрах дуунаар бодол үргээнэ.
...Хэзээ түүнд дурласнаа
Хэрхэн гуниж сууснаа мартчихаад
Гэрэл ойх тэр л зүг рүү
Гэнэтийн учралыг хайж одно.

3 comments:

Anonymous said...

Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гээд Жасрай гуай нэгэн удаа хэлсэн байхаа.

:)

Хvсэл said...

Харин тэрийг чинь хайгаад л...

Anonymous said...

Xaisny etsest oldog negen jam bii...

;)