...Дүүрээд, багтаж ядан бөмбөрдөг нулимс алга
Дэрээ тэврэн нойргүй хонодог шаналал алга
Аргадахад чинь асгараад ирдэг хайр алга
Аалийг чинь өхөөрдөн ивэлдэг хүсэл алга
...Гар чинь хүрэхэд улаа бутардаг догдлол алга
Ганц үгэнд гомдож эрхэлдэг тунирхал алга
Хэлэхсэн гэж жилээр хадгалдаг үг алга
Хичнээн хайвч зүрхний буланд ч чи алга аа...
6 comments:
...Юу?
...Уяралын дусал нулимс нь хатаа юу
Учралын хүслэн тачаал нь унтраа юу
Ганцаардлын эм дурлал нь үргээ юу
Гарцаагүй мөрөөдөл хүсэл нь мохоо юу
...Хараад л хачин болдог догдлол нь хөлдөө юу
Хардаад дуугаа хураадаг тунирхалаа гээгээ юу
Сэтгэлийг илчилдэг үгнээс залхаа юу
Итгэлийг өвөрлөсөн би буруудаа юу...
:)
Yo guys, so wonderful. Keep going.
...Өрсөлдөөд байна уу, гүй юу :)
O'rsoldson um algaa... hehe xariu bichsen um.. :)
Аахаан, Чандмань байсийм бий...
Hi?I'm big dream .Good luck!
Post a Comment