Monday, May 21, 2007

Миний ...

...Сарнайн дэлбээнд тогтчихоод зуурдхан баясах
Саваагүйхэн шүүдэр, миний хайр
Салхины исгэрээнд дөнгөж амилаад
Сарнисан эгшиг, миний хүсэл
...Сөгнөсөн хундага хөлчүүрхэн уйлах
Сархадын амт, миний гуниг
Санаагаар болохгүй ч жамаараа эргэх
Сарны тойрог, миний амьдрал

4 comments:

Цахирмаа said...

Goy bichih yumaa.Unshdag shuu.

Хvсэл said...

Баярлалаа, Цахирмаа... :)

Anonymous said...

Uneheer saihan bichsen bainaa, bayarlalaa. Uuriin sanaa bodol, husel muruududluu ingej ilerhiilj chadaj baigaa chini hun burt baidaggui aviyas chadvar shuu, chamd amjilt husie.

Anonymous said...

...Урмын үг хайрласанд талархаж байна аа, Natural.