Thursday, July 5, 2007

Эвлэрэл

...Гомдлоо тайлж, чамдаа эрхлэхүй
Гарын чинь тэврэлт илүү чанга болсон шиг
Хатуурхаж, хөндийрсөн хэд хоногт
Хайр минь дарс болж иссэн шиг
...Уруул чинь анхных шиг энхрийхэн
Уусч шингэмээр хүсэл минь халуухан
Удаан хүлээсэн шиг мөч бүр амттай
Ухаарлаар хөглөгдсөн учрал минь шинэхэн ...

6 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

чи зүгээр нэг шүлэгч биш чи яруу найрагч охин байна.Шүлгээр чинь багцаалж эмэгтэй хүн боловуу гэж санав

Anonymous said...

:) Надад хүнддэхээр магтаал байна аа, баярлалаа.

Amaraa said...

насаараа чи намайг хайрлахгүй юм бол
наадаж тоглоод юу хийнэ, сэтгэл дасахын нэмэр
нандин хайр, бүхнээ өгөхгүй юм бол
намайг үнсээд юу хийнэ, сэтгэл зовохын нэмэр

чамайг би зөндөө их санаж байна
чиний тухай дулаахан бодлоор хань хайж, жавар үргээж санаж байна
чин сэтгэлийнхээ халуухан үгсээр шүлэг хэлхэж найрагч болж санаж байна
гуниг хурамгүй харцыг чинь аньсгандаа харж санаж байна
гутрал цөхрөлгүй сэтгэлээр чинь өөрийгөө сүлж бас хайрлан санаж байна

би хайрандаа уйлж чам руу хийссэн навч
холтосоор уйлж зүрхээ эмтэлсэн мод
хунгаа үдэж хөлдөж хоцорсон нуур
хуруунаас мултарч зэвээр гангарсан бөгж

чамайг нэгэн тусгаар улс гэвэл
хил зөрчсөн этгээд нь би байна
тагнах гэж биш, хайрлах гэж ирсэн хүнийг
танай улсын хил яаж шийтгэдэг юм бэ?

ирэх нэгэн өдөр нулимс мэлмэрүүлэх агшинд
эргэлзэлгүйгээр намайг дуудаарай
инээмсэглэл бэлэглэнэ гэж амлаж би чадахгүй ч
эмзэг сувдан нулимсаа чиний л төлөө урсгая

атгын чинээ зүрхэнд минь хайр цогцлоод
алдарч үзээгүй сэтгэлийн гүнээс чамдаа би дурласан
алаг нүд минь нулимстай байсан ч
ахин би хүнд дурлахгүй хайрт минь

хэрвээ би чамд далавч өгвөл чи минь нисч чадах уу
хэрвээ би чамд инээд бэлэглэвэл чи минь жаргалтай байж чадах уу
хэрвээ би чамд итгэл бэлэглэвэл чи минь хүлээж чадах уу
хэрвээ би чамд хайраа зориулбал чи минь намайг хайрлаж чадах уу

зохисгүй цагт учирсан чамайгаа
зовлон гэж нэрлэе
зовж шаналж байсан ч
зовлондоо би хайртай

миний хайр од болж гэрэлтэхгүй
миний хайр гол болж урсахгүй
миний хайр оч болж үлдэхгүй
миний хайр дөл болж унтрахгүй

дэнлүү хол ч сарыг зүүдэл
дахиад бас хайрыг зүүдэл
дээр нь нэмээд аз жаргалыг зүүдэл
дэргэд нь байхгүй ч намайг зүүдэл

Anonymous said...

гоё шүлэг бичих юмаа. Үнэхээр таалагдлаа. Үргэлжлүүлээрэй Хүслээ ;)

Unknown said...

Хорвоо өөрөө өнгөгүй болоход Хормын төдийд нүд минь бүрэлзэж Хослох зүрх дангаар цохилж Хожмын бүхэн надаас харамлана Сэтгэлдээ гэгэлзэхгүй салхитай Сиймхийдээ бодогдохгүй санаа алдалттай Цээжиндээ торохгүй бодолтой Цэллэсэн их хур хаашаа зүлэнэ вэ Тэнгэр аргадах ухаанаа хугалуулж Тэглэсэн олны дундаас цэмцийх Уул шиг ухаан минь хайчив, уруулын амт бас яачив Бор хөрсний тоосны чимээнээр дальдчиж Балга цусны амтгүй сэтгэл минь эзгүйчилж Башмидын нүдний харцаар Багахан бие минь хөшиж байна

Unknown said...

Санаа алдахдаа найтаах шиг Сархад сөгнөхдөө хэхрэх шиг уйтай Сувдан дусал егөөдөхөд Сувсан цар хангинадаг гаслантай Сатаарж үсэрсэн оч Санги сөөнгөр бутардаг давтамжтай Сараал хатавч цэллээд ч урсдаггүй жамтай ч юм шиг...