...Хайрладаг байсаан.
Хамаг бүхнийг чинь
Амлаж хэлсэн биелээгүй үгсийг чинь
Алдаа онооо, аминч занг чинь
Уярч сонсож, уужирч өршөөж
Унаган сэтгэлээ чамд л өгсөн.
...Харин одоо
Хайрлах тэнхэл алга.
Олон өнгөөр солонгорох гэгээн өдөрт
Онож над дээр тусах сүүдэр чи болсон.
Олон олон гомдол цөхрөлд
Одоо л нэг төгсгөл ирлээ...
2 comments:
(санаа алдав)...
Цэг тавих шийд гаргах хэцүү, харин гаргачихсан хойно амар юм билээ.
Post a Comment