Хөгжилтэй цэцэгст инээдээ нэмэрлэчихээд
Хөхрөх униараар нүдээ угаачихаад
Харуусал гунигаа салхинд дайж нисгээд
Харин өөрөө шүүдэр болчихсон...
Нарны гэрэлд солонгорон гялбаад
Намайг жаргалдаа бялууран байхад
Чи, тэнд, шүүдэр туучаад,,, нүцгэн хөлөнд чинь
Чийг болж би шингэчихсэн, чи мэдээгүй...
3 comments:
"Хотын төвд.."
Хөндлөн зураасуудаар нүүрээ будчихаад
Хөх утаагаар нүдээ таглуулчихаад
Халуун агаараар биеэ төөнүүлэн
Халтар дугуйгаар биеэ таалуулна...
Борооны усанд гялтганан баясавч
Бодьгал бие минь задран үймрэнэ...
Чи, тэнд, шалбааг туучаад...хээ мөрөнд чинь
Тортог болоод би үлдчихсэн, чи мэдсэнгүй...
:)
"Хотын төвд.."
Хөндлөн зураасуудаар нүүрээ будчихаад
Хөх утаагаар нүдээ таглуулчихаад
Халуун агаараар зүрхээ төөнүүлэн
Халтар дугуйгаар биеэ таалуулна...
Борооны усанд гялтганан баясавч
Бодьгал бие минь задран үймрэнэ...
Чи, тэнд, шалбааг туучаад...хээ мөрөнд чинь
Тортог болоод би үлдчихсэн, чи мэдсэнгүй...
Танихгүй нэгэн: Ийм сайхан сэтгэлийн илрэлийг ингэж муухай гуйвуулж болохгүй шүү.
Хүсэл:Сайхан шүлэг байнаа
Post a Comment