Monday, November 3, 2008

...Жаргал

...Эрээгүй харц, өдсөн үгс, явган хэрүүл
Энэ өдрийн алжаал бүхнээ хаалган цаана үлдээж
Дутуу ажил, буруу алхам, амжилтгүй мөчүүдийг
Даашинз, зүүсгэл, өмсгөлтэй хамт шидлээд
...Хүүхэд шиг ямар энхрийг анзаарч мишээгээд
Хөнжил сөхөж, аяархан гулсан орохдоо
Эрэмгий биеийн илч дүүгсэн өвөрт
Эршүүд уруулаар угтуулах... бүсгүйн жаргал...


6 comments:

VitasMongolia said...

Chinii shulguud uu?

Хvсэл said...

Зочилсонд баярлалаа. Тийм ээ, миний шүлгүүд. Эмүжин, Дуу гэснээс бусад нь...

Anonymous said...

Goyo shuleh bna. Neeree l busguin jargal daa. Neg heseg blog ruu chini orj bolohgui bsan. Dahin neelttei bolgosond bayarlalaa. Bitgii dahin tsoojlooroi doo.
Chinii shulgend durlan unshigch

Anonymous said...

Сэтгэлээ асгаж, тайтгардаг болохооор энэ орон зайг сэв суулгамааргүй, хар мөргүй байлгамаар санагдах юм уу

Gerel said...

Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж дээлээ нөмгөлөх дуртай

Аяга таваг зууж айлын эхнэр шиг загнаж
Ардын дуу аялахдаа худлаа бадаг нэмж
Амгалан нойрсох чиний л өврөөс гулссаар
Аярхан босож цонхоор ширтэх дуртай
Хэн ч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамаас өөр хэн ч нурааж чадахгvй ээ BY TS. HULAN

Хvсэл said...

Сайхан шүлэг шүү,тийм ээ Гэрэлээ?