...Эсгүүр гүн нүд,нууцлаг харцыг
Инээмсэглэлийн гялбаанд нягталж хараагүй
Идэрмэг, жавхаалгыг гайхуулах өнгөнөөс
Итгэл үл даах, хийсэглэнг таниагүй
...Дүүрэн л гэвэл бялхам байдаггүй орчлонд
Дундуур хүсэлгүй, бүтэн яваа ч
Дурсамж болсон өнгөрснөөс наашлахдаа
Дутуудсан ачаа минь хаширлах байсан юм уу...
2 comments:
эртээдээс хойш блогийг чинь уншаад л .. маш их таалагдсан шүү. маш гоё тэмдэглэлийн дэвтэр хэхэ
Баярлалаа, Аму... Дэлгээстэй дэвтэр шүү :)
Post a Comment