Tuesday, February 3, 2009

...шөнийн бодол

...Чилтэл суваг эргүүлсэн зурагт, санаа алдан унтарч
Чив чимээгүй, харанхуйн дунд амьсгал сонсогдоно.
Харвах очгүй, чагнаархах аниргүйд
Хаанаа байгаа, хаашаа яваагаа дахиад л эргэцүүлнэ.
...Тэмдэггүй, барьцгүй хорвоогоор тэнүүчилсний эцэст
Тэмцэж ирээд, сэтгэл амирлах орон зай
Маргаашийн зовинолгүй, үймэх бодолгүй амгалан нойрсох
Миний тайвширал, тулгуур түшиг минь юусан билээ

2 comments:

Чепак said...

Нойр хулжсан їеийн бодол байна

Хvсэл said...

ямар хурдан коммет вэ, блогийн минь түүхэнд анх удаа... Өдрийн нойрмоглолт маань сэргэчихлээ. Баярлалаа, Чепакаа.