Monday, July 6, 2009

...хаана...


...Нүд эрээлжлэм олон өнгө
Нүцгэн эгэл ч содон өдрүүд
Нэмэгдэж зузаарах онцгой дурсамж
Нэг нь нөгөөг орлохгүй мэдрэмж
...Үймэх амьдрлын намжих хил
Үржих шуналын намдах хязгаар
Үелзүүр сэтгэлийн тогтох хэм
Үзүүргүй хүслийн торох хярхаг... ХААНА?

3 comments:

Anonymous said...

Хүн ирээдүйг урьдчилан харж чаддаг болсон цагт л "хаана" гэдгийн хариулт нь тодорхой болох юм аа даа янз нь. Харин ирээдүйг мэддэг болчихвол амьдрал өөрөө утгаа алдана. Тэхээр... хаана гэж асуугаад л, хариултыг нь олох гэж будлиад л. Энэ чинь амьдрал л юм шив дээ.

Хvсэл said...

Магадгүй ээ...

ganga said...

saihan naadaarai