...Уснаа тольдох сарны гоо дүрс
Удаанаар тодрох санаа алдам дүр
Амьсгаа дарам шөнийн нам гүм
Алслан холдсон шүүдэрт өглөө
...Ёроолгүй гүнээс туяарах гэрэл адил
Ерөөлгүй бүхнийг тэвчих итгэл
Илч, эрчээр намайг цэнэглэгч
Илбийн юм шиг цэнхэр ертөнц...тэнд.
2 comments:
Goyo blog bna
Урмаар шагнасанд баярлалаа, Оогийноо. Зочилж байгаарай.
Post a Comment