Thursday, January 7, 2010

...бас л хүсэл

...Хатаж, агшсан зүрхний ховдлоор
Халуу дүүгүүлэн урсах
Хэзээнийх шиг танил мэдрэмж
Хэтэрхий,оройтоогүй байгаасай.
...Гэрэвшиж бус хаширлаж цэрвэдэг
Гунигыг минь дайжтал ширтсэн
Гэрэлт чимэд шиг энэ нүдэн
Гэнэн,зуурдын биш байгаасай...

6 comments:

Jagaa said...

Дуйлаант энэ хорвоод
Дурлах ёстой нь хүний жам
Бүтэлгүй болсон ч ганцхан удаа
Би чамд хайртай гэж хэлмээр байна

Миний амьдралдаа зохиосон 2 шүлгийн нэг нь хэхэ

Чепак said...

Дурлаж, гологдож, хайрлаж шаналахгүй юм бол амьд яваад яахын бээ

Хvсэл said...

...тийм дээ, хайр гэдэг хүний чадахгүй зүйлийг хийлгэж, төсөөлөөгүй мэдрэмжийг амсуулдаг.

MW said...

сайхан мөрт байна

A.Амарсайхан said...

Хүний хамгийн гэгээн мэдрэмж шүү

gegeen said...

goyo yumaa