Шүхэрлэн буух цасан доор зогсоод
Дээш харахад
Шинэхэн мөрөөдөл бүжиглээд
Хас цагаан, цор ганц тэрээр
Хацар дээр
Хайлж надад шингээд
Ирмэхийн зуур зүрхэнд хүрэхдээ
Итгэл үрслүүлж
Ирэх өдрүүдийн зураг болоод
Цэв цэвэр, тунгалаг үдшийн агаар
Цээж дүүргээд
Цээл ухаан, саруул бодлоор амьсгалах
1 comment:
өвлийн сайхан агаар амьсгалах шиг мэдрэгдлээ
Post a Comment