Tuesday, January 12, 2010

...алхам

...Зүрх минь чи юуг шивнэнэ
Зөн минь чи юунд хөтлөнө
Мэдэхгүй ирээдүй сул гэрэлтнэм.
Миний өмнө юу хүлээнэм.
...Айдас түгшүүрт сэтгэл шимширнэ үү.
Аль эсвэл догдлол,хүлээлт үү.
Удаан сууж, дасал болсон газраас
Урагшлах алхам амаргүй гэнэ үү..

Thursday, January 7, 2010

...бас л хүсэл

...Хатаж, агшсан зүрхний ховдлоор
Халуу дүүгүүлэн урсах
Хэзээнийх шиг танил мэдрэмж
Хэтэрхий,оройтоогүй байгаасай.
...Гэрэвшиж бус хаширлаж цэрвэдэг
Гунигыг минь дайжтал ширтсэн
Гэрэлт чимэд шиг энэ нүдэн
Гэнэн,зуурдын биш байгаасай...

sms

...Элэгдсэн товчлуур дарахад
Зүрх догдлох
...Галигласан үгс уншаад
Нүд мишээх
...Танил хонхны чимээнд
Амьсгал хурдсах
...Товчхон хэдэн тэмдэгт
Амьдрал өөрчлөх

Thursday, December 24, 2009

Шинэ оны бэлтгэл...

...Удаан хүлээлгэсэн шинэхэн цаснаар
Урт хугацааны санах ойгоо цэвэрлэчихлээ.
Урд өмнөхөө биш урагшаа эрэхээр
Уулгамч хайлтыг яг тохируулчихлаа.
...Урагдсан зүрхний цоорхой дээр
Улаахан цэцгийн зураг тааруулчихлаа.
Сэтгэл дэхь харанхуйг хөөгөөд
Шинэ жилийн гэрлэн чимэг өлгөчихлөө...

Friday, December 18, 2009

...

Хар сүүдэр дагуулж шөнө ирлээ ч
Хамгийг гийгүүлж наран манддаг аа.
Хачин бүүдгэр, уйт бороо цутгалаа ч
Хатаж ангасан бүхнийг ундаалах гэж тэрээ
Өнөөдөр дэндүү гунигтай, хэцүү байгаа бол
Өөр нэг өдрийн өнгийг тодруулах гэж тэрээ.
Өрөөлөөс хайр гуймаар санагдаж байгаа бол
Өр зүрх чинь бусдыг хайраар шагнах гээд тэрээ...

Wednesday, December 16, 2009

...битгий

...Уйлж, нүдээ бүү тагла.
Урдуур чинь аз жаргал өнгөрчихнө.
Уйтгарлаж нүүрээ бүү буруул.
Учралыг анзааралгүй явуулчихна.
...Хормын төдий гутранги бодол
Холын мөрөөдлийг бусниулах учиргүй.
Хоногийн төдий богинохон шаналан
Хорвоогийн утгыг эргүүлэх ёсгүй...

Friday, December 11, 2009

...өвлөөс хүсэх хүсэл


...Униар, утаа нэвтэлж ядах
Туниа муутай өвлийн наран шиг
Урагшлах замаа хайж ядах
Гуниг дүүрэн өөнтөгч сэтгэл
...Чихрийн амтаар амьдралыг төсөөлөх
Чимх давсгүй хүүхэд нас шиг
Цасан дээр мөрөө хээлж
Чанга инээж, даартлаа тоглохсон...