Tuesday, April 17, 2007

...Хөрөг

...Хамаагүй хол, зүрхний гүнд
Хадгалагдаж байдаг чиний зураг
Ганддаггүй, хуучирдаггүй
Гайхам сайхан, залуухан дүр
...Нүдэн дэхь цог, нүүрэн дэхь инээмсэглэл
Нэг л удаа харсан тэр төрх
Зурвасхан, хааяа намайг сандрааж
Зүүдэндээ би санаа алддаг аа.

3 comments:

Anonymous said...

Харалдаа ойр, хоолойн дээр минь
Хадгалагдаж явдаг миний үг
Гаргадаггүй, хэрэгжүүлдэггүй
Баргил бүдүүн, зөөлөн дуу...
Хашгирдаггүй, хараадаггүй
Нэг ч сонсоогүй тэр хоолой
Нэгэнтээ чамайг цочоон
Чихэнд чинь хонх уявал яана...

:)

Anonymous said...

Харалдаа ойр, хоолойн дээрээ
Хадгалж явдаг миний үг
Гаргадаггүй, хэрэгжүүлдэггүй
Баргил бүдүүн, зөөлөн дуу...
Хашгирдаггүй, хараадаггүй
Нэг ч сонсоогүй тэр хоолой
Нэгэнтээ чамайг энхрийлэн
Чихэнд чинь шивнэвэл яана...

энэ нь ч дээр юм уу?

:)

Хvсэл said...

...Тэгвэл энэ хөргийн эзэн ийм дуутай байсийм санжээ л гэж бодоод үлдэх байх даа. Тэгээд дараа нэг зүүдлэхдээ дүрийг нь дуутай нь, энхрийлүүлж, эрхэлж зүүдлэнэ байх даа...