Thursday, August 14, 2008

...үр минь...

...Жижигхэн гараас хөтлөөд
Жирийн бус яриаг амтархан сонсоод
Зүгээргүй анализ хийж сургаал хайрлаад
Зүггүйхэн нүд нь ямархан гэгээтэйг гайхширч
...Энхрий үрээ хайрлаж, эрхлүүлж
Эгнэгт дэргэд нь л баймаар
Ээжээ гэж дуудах хоолойноос
Эгшиг яруу нь гэж үгүй юм аа...
...Жаахан, жаахан, жаахан үр минь
Жаргал хайрласан наран минь
Санаад л, санаад л, санаад л байна.
Сажлах өдрүүд өнгөрч өгөхгүй юм...

3 comments:

Anonymous said...

хүүхэд гэж бөөн гэрэл гэгээ шүү тээ, аймаар ядраад хариад хүүгээ эрхлүүлээд хөөрхөн үг яриаг нь сонсож суугаад л ядаргаа арилдаг юм. Хүүгээ саначихлаа...

Хvсэл said...

Тийм шүү...

Anonymous said...

Xuugee ymar ix sanaj bnaa. Zugeer l guij ochood avchixdag baisan chini odoo tiim bish bolchixson chini setgel ovdood. Denduu ix sanaj bnaa. Shonojingoo zuudelj xonoxdoo ter zuudeeree l odor ni tejeegdex um daa.