Saturday, June 14, 2025

Magic

 …Өглөө, үдэш, үүр шөнөөр

Үргэлж бодолд минь орших

Өр зүрх, сэтгэл, оюун санааг

Үе зайгүй догдлуулж эзэмдэх…

…Өөр хэнтэй ч зүйрлэмгүй

Үлэмж ялгуунаар намайг татах

Өнгө, аялгуу, мэдрэмж бүхнийг

Үнэн яруухнаар чандад түгээх.. 

..ид шидийн..


…Morning, evening, through the silent night,
You dwell forever in my thoughts—
My heart, my soul, my very mind
Are stirred and held in your embrace…

…No one else could be compared,
You draw me in with matchless grace—
Your colors, tones, and every sense
You share with truth and tender beauty…

…A magic…


My favorite things

 

Your hands on me and rubbing me endless

The smell of loose tea and warm cozy feelings

Look in your eyes with bright shining stars

These are a few of my favorite things..

..When life gets sour

When the wind blows cold

When I am feeling alone

I simply remember my favorite things

And then I don't feel so bad..

Thursday, October 5, 2023

Өөрийгөө би чиний нүдээр харахдаа 
Өргөн гайхам ертөнц дотор минь багтсныг үзсэн 
Үерлэн долгисох мэдрэхүйн тэнгист умбахдаа 
Үгээр урлахгүй дотносол оршдогыг ойлгосон

Thursday, May 4, 2023

How much I miss you, search through the Sky. 
How much do I need you, try touching the Earch. 
How much I want you, to feel every wave of the Sea.

Wednesday, February 1, 2023

Нэг л тэнгэрийн доор тооломгүй бужигнах
Нэг л газрын дээр толгой эргэм сүлжилдэх
Зөрөө, зөрүү нь нано технологиор хэмжигдэх
Зөвхөн чамтай, зөвхөн би магадлал 0 дөхөх
...Тийм ертөнцөөс чамайгаа олсон
Ийм тавиланг бурхан л зурах...

Tuesday, April 17, 2012

Засархиймсан...

...Уян зөөлөн усгал ааш
Уярам ялдам эелдэг ааль
Биширч дагам хатан ухаан
Бүсгүй хүний эрдэм гэнэ лээ...
...Мэдээд, бодоод, мөрөөдөөд
Мэрийгээд, хичээгээд, суралцаад ч
Өнөөх л зангаараа нэг л мэдэхэд
Өөнтөглөж гомдоллох минь хэвээрээ...

Monday, March 21, 2011

...Compliment


...Эр хүний мэх дээ гэж бодож суухад
Эмзэг зүрх хэдийнээ инээмсэглээд эхэлдэг
Хачир нэмж дээ гэж ухаан дэнслэхэд
Хөөргөн сэтгэл дэвэлзээд явчихдаг
...Намбалаг,хашир төрхний цаана
Нуухын аргагүй дэврүүхэн зүрх
Сэвтэж,шархалсан ч дахиад л гэрэлтэх
Сэвгүй цагаахан бүсгүй сэтгэл