Friday, December 17, 2010

...Чиний дэргэд


...Налж суугаад, нїдээ анихад
Нар, давалгаалах ус, бїлээхэн элс
Амьсгалын хэмнэл,зїрхний цохилт
Анир гїм, гїн амгалан
...Аньсага єргєн харцыг чинь ширтэхдээ
Алс хязгааргїйд дїїлэн нисэх
Тєсєєлємгїй яруу,тийм ертєнцєд
Тэврэлтээр чинь би аялах...

Wednesday, December 8, 2010

...Хагархай...

...Хагархай толинд
Харахуй, дvрс минь
Харин ч бvтэн шиг
...Хэзээ хагарсанаа
Хичээвч санахгvй
Хагархай толь л...

Tuesday, December 7, 2010

...

...Хэзээ тасарсанаа санахгvй нь
Хэзээ залгагдахаа ч мэдэхгvй нь
Хоног єдрvvд улираад байна уу
Хором мєчvvд урсаад байна уу
...Амьдрлын кадрийг гараараа барьж
Аврага хvрдийг хєлєєрєє эргvvлэх..
Хамаг байдгаараа хvчлэн ширтээд ч
Хэн гэдгээ vл мэдрэх..

Monday, December 6, 2010

...нvд

Царайлаг нvvрэн дэхь тэр нvд
Цус царцаам
Цэвдэг.

Friday, December 3, 2010

Гэхдээ...

...Бодолд минь чи буухгvй болохоор
Бодитоор ч vгvй.
Мєрєєдєлд чи дvргvй болохоор
Мєр чинь салангид.
...Хvсэл хэт томдсон болоод
Хvнийрхvv хэвээрээ.
Шантралыг хаашдаа танихгvй болохоор
Санаашрах минь янзаараа.

...

...Хэзээ тасарсанаа санахгvй байна
Хэзээ залгагдахаа ч мэдэхгvй байна
Хоног єдрvvд улираад байна уу
Хором мєчvvд урсаад байна уу
...Амьдралын кадрийг гараараа барьж
Аймаар хvрдийг хєлєєрєє эргvvлэх..
Хамаг байдгаараа хvчлэн ширтээд ч
Хэн гэдгээ мэдрэхгvй байна

Thursday, December 2, 2010

Зvvд

...Урд шєнє би зvvдэлсэн
Ув улаан цvнх.
Тэг дєрвєлжин тvvн дотор
Тэмтрэв..халуун, зєєлєн.
Галзуурсан мэдрэмжийн долгионд
Гараа атгачихсан...
Тэгээд л улаан цvнхээ vvрээд
Тэнэж єгсєн, хаа сайгvй.
Цаг цохилохгvй олон єдрийг vдээд
Цээжин дэхь аниргvйг гэнэтхэн сонсох...би сэрсэнгvй.

Tuesday, November 30, 2010

...

...Хашааны арын
Хар шороон дээр
Хамг ийн азгvй гэж
Бичсэн тэр єдрєєс
Би гэнэтхэн
Биежиж эхэлсэн...

Monday, November 29, 2010

...Дурлал


...Дулаахан мэдрэмж зvрхэнд цутгаж
Дурлал... дэргэд ирчихэж.
Туяа цацрах ичимхий догдлол
Тvvний бєєрєнд бас наалдчихаж.
...Хєнгєн, дэгжин хvсэл авхай
Хєл солбин, нvд ирмэх.
Єнгєлєг тэдний гялбах гэгээнд
Єєрийн эрхгvй инээмсэглэл бvжиглvvлэх.

Thursday, November 18, 2010

Yesterday night...


Шүхэрлэн буух цасан доор зогсоод
Дээш харахад
Шинэхэн мөрөөдөл бүжиглээд

Хас цагаан, цор ганц тэрээр
Хацар дээр
Хайлж надад шингээд

Ирмэхийн зуур зүрхэнд хүрэхдээ
Итгэл үрслүүлж
Ирэх өдрүүдийн зураг болоод

Цэв цэвэр, тунгалаг үдшийн агаар
Цээж дүүргээд
Цээл ухаан, саруул бодлоор амьсгалах

Friday, October 8, 2010

...Шидтэн

...Жаахан гарын илч
Бодол дулаацуулж төөнөх
Жаргалтай өхөөрдөм үгс
Бухимдал мартуулж урсах
...Дэрэвгэр, хөгжүүн аашаар
Чивчрэх сэтгэлийг тайлах
Дэлхий багадах хайрыг
Чанад зүрхэнд шингээх
... чамдаа би хайртай.

Thursday, October 7, 2010

Би...Хайрын болзоонд анх зогсоход...Чи.. Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ...


Би...
Хаа холын сар ширтэн
Зvрхээ дүүргэж
Ханхүүг хүлээх гүнжийн дvрээр
Зүүдээ манаж
Зөрөөд өнгөрөх дурлал биш
Голын хайр
Заяа тавилан минь
Гэж итгэдэг ... охин байсаан.

Friday, September 24, 2010

Үл дуусах...

... Хөглөж чадвал сэтгэлийн эгшиг үл дуусах
Хөтлөж чадвал бодлын учиг үл алдрах
Мэдэрч чадвал орчлонгийн аялгуу үл давхцах
Мэрийж чадвал олон садаа үл анзаарагдах
...Тордож чадвал таашаал мэдрэмж үл гандах
Таниж чадвал хүмүүний чанар үл дундрах
Хадгалж чадвал итгэлийн үнэ цэн үл хуучрах
Хайрлаж чадвал зүрхний эрч хүч үл хэмжигдэх

Tuesday, September 21, 2010

9.9

...Тэр нэг намрын навчистай хамт сэгсрээд
Тэгээд л газарт шингэчихсэн дурлал
Яг тэр алтан шаргал өнгө, зүрхэн хэлбэрээрээ
Явах замд минь дүүрэн хөглөрөөд
...Дууслаа гээд итгэлээ гөвсөн нүцгэн сэтгэл
Дуугүй мэлмэрэх модод дагаж чийг даагаад
Ахиад л ирчихсэн буцах цагийн гуниг сөргөөж
Амьсгал бүр чамаар дүүрэх нь юуны учир...

Thursday, September 9, 2010

...эгшин

...Сүүдэргүй гэрлээр дүрийг тань зурах
Сүүмийх итгэлээ үгээр тань өрдөх
Турь муутай эмзэг ухаанд
Тайвшруулж хэлэх үг дутах
...Зүрхэнд ойрхон цалгих мэдрэмжийг
Зүйж бүтээх авиа олдохгүй
Зүгээр л энхрийлж, чимээгүй аргадмаар ч
Зориг үл хүрэх...

Monday, June 7, 2010

..үл дуусах


...Нүгэлт хүмүүсийн нэг
Нөгөөх л эрчүүдийн нэг
Унаж үхмээр үзэсгэлэн үгүй
Уужирч, баясмаар оюун үгүй
...Тийм л ердийн, нүдэнд торошгүй
Тэвчээр, цаг хугацаа алингаар нь ч зэвсэглээгүй
Тэрний өмнө, зүгээр л дэлгэгдчихсэн зүрхээ
Тэвхдэж цоожлоогүй миний л алдаа...

Monday, May 31, 2010

...

...Гэм, зэмээр дүүрэн байлаа ч
Гэрэлтүүлж хардаг
Энгийн урсах аялга, үсгийн хэлхээг
Эгшиглүүлж сонсдог
...Цээжинд тээглэм гомдлын бүлхийг
Цэвэр амьсгалаар итгэлд уусгадаг
Чиний бүхнийг солонгоруулан будчихдаг
Чимэглэх авъяас... хаана минь байв аа.

Thursday, May 27, 2010

...зүүд

...Нар жаргадаггүй, бороо дааруулдаггүй ертөнцөд
Наргил моддын сүүдрээр хөтлөлцөн алхаад
Нарны гэрэл нүднээс нь цацардаг байсан тэр
Намайг танихаа боличихож...
...Үнэн бодит,үлгэр төсөөлөл солигдсон орчлонд
Үүрдийн инээмсэглэлээр нүүрээ гоёоод
Өглөөг догдлон угтаж, үдшийг хамтдаа үддэг асан би
Үл анзаарч холуур зөрөх...

Wednesday, May 26, 2010

...i'm hurt...


...Атгасан гар шиг, чулуу шиг
Агшиж, хатуурчихсан сэтгэл
Зүрхний баруун, ходоодны дээр
Зүүгдээстэй, тээгэлдэнэ.
Амьсгалж, яриж, ажиллавч
Амьд буйгаа мэдрэхгүй
Тэсвэрлэмгүй өвдөлтийг
Тэвчээд байгаа минь юуных...?

Wednesday, March 10, 2010

Аадар...

...Тас хийж цахилгаан цахих шиг
Санаа гялсхийх
Тэнгэр нижигнэж,бороо асгах шиг
Бодол үймэх
...Нөмөргүй дагжих цэцэгс шиг
Зүрх даарах
Нөөлөг хайлтгүй итгэл харин
Нар хүлээх...

Friday, February 26, 2010

...honey...

...Хамтдаа өнгөрүүлсэн мөч бүр
Халуунаар зүрхийг төөнөх.
Хаа нэгтээ гээчихээд
Хайж явсан эс, ширхэг минь...
...Дэргэдээс дандаа ширтэх шиг
Дэндүү дулаахан нүд.
Бүтэн жаргал минь энэ л гэж
Бүсгүй сэтгэлийг соронздох шид.

Tuesday, February 23, 2010

...

...Харагдах бараа нь хан уул шиг сүртэй ч
Харц нь хичнээн зөөлөн.
Тойм, тоомжиргүй тийм л төрхтэй ч
Түвшин сэтгэл нь хичнээн уян.
...Сайхан үгс зөнгөөр урсгахгүй ч
Санаа нь нүднээ тодхон
Аргадаж, гуйж аалиа барахгүй ч
Алс хэт нь дандаа дэргэд...

Wednesday, February 10, 2010

...Хайр ургуулдаг
Хайр урсгадаг
Хайраар услагддаг
Хайраас ургадаг
...Эгэл эмзэгхэн
Эрх танхилхан
Тэгэхдээ тэвчээртэй
Тэнгэрлэг бүсгүй...

Thursday, February 4, 2010

...тэр

...Чиний л зүрхтэй адил
Чимхийж түгшдэг
Чиний л сэтгэлтэй адил
Чилж ганцаарддаг
...Гэрэл дулаанд
Чам шиг л татагддаг
Гэгээн хайрыг
Чамтай л адил хүсдэг

Tuesday, January 12, 2010

...алхам

...Зүрх минь чи юуг шивнэнэ
Зөн минь чи юунд хөтлөнө
Мэдэхгүй ирээдүй сул гэрэлтнэм.
Миний өмнө юу хүлээнэм.
...Айдас түгшүүрт сэтгэл шимширнэ үү.
Аль эсвэл догдлол,хүлээлт үү.
Удаан сууж, дасал болсон газраас
Урагшлах алхам амаргүй гэнэ үү..

Thursday, January 7, 2010

...бас л хүсэл

...Хатаж, агшсан зүрхний ховдлоор
Халуу дүүгүүлэн урсах
Хэзээнийх шиг танил мэдрэмж
Хэтэрхий,оройтоогүй байгаасай.
...Гэрэвшиж бус хаширлаж цэрвэдэг
Гунигыг минь дайжтал ширтсэн
Гэрэлт чимэд шиг энэ нүдэн
Гэнэн,зуурдын биш байгаасай...

sms

...Элэгдсэн товчлуур дарахад
Зүрх догдлох
...Галигласан үгс уншаад
Нүд мишээх
...Танил хонхны чимээнд
Амьсгал хурдсах
...Товчхон хэдэн тэмдэгт
Амьдрал өөрчлөх