Thursday, December 24, 2009

Шинэ оны бэлтгэл...

...Удаан хүлээлгэсэн шинэхэн цаснаар
Урт хугацааны санах ойгоо цэвэрлэчихлээ.
Урд өмнөхөө биш урагшаа эрэхээр
Уулгамч хайлтыг яг тохируулчихлаа.
...Урагдсан зүрхний цоорхой дээр
Улаахан цэцгийн зураг тааруулчихлаа.
Сэтгэл дэхь харанхуйг хөөгөөд
Шинэ жилийн гэрлэн чимэг өлгөчихлөө...

Friday, December 18, 2009

...

Хар сүүдэр дагуулж шөнө ирлээ ч
Хамгийг гийгүүлж наран манддаг аа.
Хачин бүүдгэр, уйт бороо цутгалаа ч
Хатаж ангасан бүхнийг ундаалах гэж тэрээ
Өнөөдөр дэндүү гунигтай, хэцүү байгаа бол
Өөр нэг өдрийн өнгийг тодруулах гэж тэрээ.
Өрөөлөөс хайр гуймаар санагдаж байгаа бол
Өр зүрх чинь бусдыг хайраар шагнах гээд тэрээ...

Wednesday, December 16, 2009

...битгий

...Уйлж, нүдээ бүү тагла.
Урдуур чинь аз жаргал өнгөрчихнө.
Уйтгарлаж нүүрээ бүү буруул.
Учралыг анзааралгүй явуулчихна.
...Хормын төдий гутранги бодол
Холын мөрөөдлийг бусниулах учиргүй.
Хоногийн төдий богинохон шаналан
Хорвоогийн утгыг эргүүлэх ёсгүй...

Friday, December 11, 2009

...өвлөөс хүсэх хүсэл


...Униар, утаа нэвтэлж ядах
Туниа муутай өвлийн наран шиг
Урагшлах замаа хайж ядах
Гуниг дүүрэн өөнтөгч сэтгэл
...Чихрийн амтаар амьдралыг төсөөлөх
Чимх давсгүй хүүхэд нас шиг
Цасан дээр мөрөө хээлж
Чанга инээж, даартлаа тоглохсон...

Monday, November 30, 2009

...тэнд


...Уснаа тольдох сарны гоо дүрс
Удаанаар тодрох санаа алдам дүр
Амьсгаа дарам шөнийн нам гүм
Алслан холдсон шүүдэрт өглөө
...Ёроолгүй гүнээс туяарах гэрэл адил
Ерөөлгүй бүхнийг тэвчих итгэл
Илч, эрчээр намайг цэнэглэгч
Илбийн юм шиг цэнхэр ертөнц...тэнд.

Friday, November 27, 2009

...чамд

...Урсчихсан цаг хугацааг сөрж эрэгцэх
Урт саарал мананг хүчилж сарниах
Удаан тэвчээрийг шалгаж тарчлаах
Ухаангүй зүрхийг дахин догдлоох
...хэрэг бии гэж үү.

Friday, November 20, 2009

Хүсэл бүхэн биелнээ...хэрэв чин зүрхнээсээ хүсвэл...

You can get it if you really want
You can get it if you really want
You can get it if you really want
But you must try
Try and try
Try and try
You'll succeed at last

Persecution you must fear
Win or lose you're gonna get your share
Got your mind set on a dream
You can get it as hard as it seems yeah

You can get it if you really want
You can get it if you really want
You can get it if you really want
But you must try
Try and try
Try and try
You'll succeed at last

Rome was not built in a day
Opposition will come your way
But the harder the battle seems
It's the sweeter the victory yeah

You can get it if you really want
You can get it if you really want
You can get it if you really want
But you must try
Try and try
Try and try
You'll succeed at last

I know it.

Wednesday, November 18, 2009

...snow

...The future lies before you, like paths of pure white snow.
Be careful how you tread it, for every step will show.

Monday, November 9, 2009

...сайн.

...Сайн байгаа, би сайн
Санаа алдахаас бусдаар
Шаналахаа больсоон, би зүгээр
Сэмхэн ганцаардахаас бусдаар
...Ажил тавлагаа, бүгд хэвийн
Ааглах дурсамжаас бусдаар
Амьдрал сайн, бүх зүйл өөдрөг
Алс минь чамгүйгээс бусдаар...

Monday, October 26, 2009

...өөртөө

...Инээмсэглэлийн очис цуглуулж
Итгэл дүүрэн алх
Эрмэлзэл тэмүүлэл бадрааж
Энгийн өөдрөг амьдар
...Урам зоригийн далайгаас
Чадлын хэрээр хундгал.
Урсах цаг хугацааг
Чагнаархаж анзаарч хадгал.
...Эмзэг хайрын цэцэгсийг
Түрүүлж өөрөө үрслүүл
Эргүүлж чадахгүй хормуудыг
Түүртэж бүү өнгөрүүл.

Wednesday, October 14, 2009

...амьд

...Хайлах сэтгэлтэй би амьд
Харамсах алдаатай би амьд
Шимшрэх зүрхтэй би амьд
Шинэчлэх чадалтай би амьд
...Гашууныг мэдрэх би амьд
Гансарч эргэх би амьд
Хатуужиж сөрөх би амьд
Хальширч сөгдөхгүй л бол би амьд...

Tuesday, September 22, 2009

......?

...Шөнөөр нууцхан зүүдэнд айлчлахаа хэзээ болих
Шүүдэрт үүрээр дурсамжаар хучихаа хэзээ болих
Өдрийн сиймхийд бодлын зайгаар сэмхэн шургалахаа хэзээ болих
Өнжүүл сэтгэлд дандаа уяатай гуниг гэтэхээ хэзээ болих

Friday, September 18, 2009

...

...Зам салаалж, холд одохдоо
Зарим зүйлсээ мартчихсан юм уу.

Зүрхэн дэхь зайгаа суллахаа
Зүүд, мөрөөдлөө цэгцлэхээ
Хоёрдсон сэтгэлийг шулуутгахаа
Хоосон найдлагыг буцаахаа

...Мартчихсан, тийм болохоор
Маргааш, нөгөөдөр ... санасаар.

Thursday, September 10, 2009

...үл хүсэх

...Ийм хүн боломгүй
Ингэж амьдрахыг хүсэмгүй
Этгээд алдааг мартамгүй
Эргэж хараад суумгүй.
...Дахиад ийм баймгүй
Дандаа гуниж явамгүй
Дэвэрч гэнэдэж алдамгүй
Дэндүү хөнгөхөн нисэмгүй...

Wednesday, September 9, 2009

...яг одоо

...Сайн яваарай гэж шивнэнэ, дотроо
Сайхан л амьдраарай гэж хүснэ, сэтгэлээсээ
Хамтдаа байхгүй заяаг хэн зурсан, үл мэднэ.
Хажууд ирэхгүй үнэнтэй эвлэрсэн, аль эрт.
..Санаа алдахаа харин больж үл чадна, үнэн.
Сэмхэн шаналж уйлсанаа нууж чадна, чамаас
Инээмсэглэл дүүрэн царайг хараад тайвширна, чи
Итгэл мөрөөдлөө хаанаас хайхаа гайхна, би.

... баяртай

...Үерлэх дурсамжийн долгиос, зүрхнээс халиад
Үзүүр хязгааргүй далай болж нүдэнд мэлтрэх
Үгээр хэлшгүй харамсал, сэтгэлээс хэтрээд
Үрэл гашуун дусал болж, хацраар бөмбөрөх
...Зэрэгцээ шулуун хэзээ ч үл огтлолцох
Зээг зай нь нь үргэлжид холдох
Зураг тавилан энд ингээд дуусах
Зурвас гэгээн дурсамж,өнөд чамайг сануулах...

Wednesday, September 2, 2009

...дууснаа

...Энэ нүд, энэ уруулыг
Илүүдэж ургасан тэр хэдэн үсийг ч
Санана даа, зөндөөн их санана
Шаналж, гэмшиж, зүрх эмтэрнэ.
...Тэгээд цаг хугацаа урссаар
Тэр бүхэн ард хоцорно.
Тэсэж давамгүй гуниг,ганцаардлыг
Тэгэхэд би мартчихсан байна...

Thursday, August 20, 2009

...

...Чамайг хараад догдолдог зүрхээ
Чанга дэглэмтэй, бачуухан тасалгаанд
Царайг чинь мартахгүй санаад байгаа сэтгэлээ
Чарлаж дэвхцэвч сонсогдохгүй аглаг гүнд
...Хорьчихсоон, би өөрөө ч одоо олохгүй
Хүлээх, итгэх, шаналах хэрэггүй
Хэзээ эрч чөлөө амтагдахыг
Харин, цоожтой бүхэн тэсэж ядан хүлээдэг!?

Wednesday, August 19, 2009

...20 нас

... Сэмүүхэн дотроо хөвөлзөөд
Сэрүүхэн оройд гэгэлзээд
Хөл хөнгөн гэнэн нас
Хөгжим дуу шиг оргилох
...Дандаа дэрвэхгүй сэтгэлийн аргамжийг
Дарж хүлээд яах ч юм билээ.
Алдаж, шаналж, ухаарах жамыг
Амарчилж, үгчлээд яах ч юм билээ.

...зар

...Ганц тасалгаатай зүрх хөлслөнө гэнэ
Гарцаагүй өндөр шаардлага тавина гэнэ
Гарын үсэг зуралцаж гэрээ хийнэ гэнэ
Гайгүй сайн хайраар төлбөр авна гэнэ
...Хамгийн гол нь ганцаар эзэмшинэ гэнэ
Хажуугийн хөрш байж болохгүй гэнэ
Халуухан, дулаан, цоглог байх гэнэ
Хатуурхаж, хувирч, өөр болохыг зөвшөөрөхгүй гэнэ.

Thursday, August 13, 2009

...төгсөх агшин

...Цаг хугацаа хажуугаар өнгөрдөггүй
Чанх голоор, амь элээж урсдаг
Цаашлах зам үргэлж холд хүргэдэггүй
Чанад нууцлаг, амьдрал эвхэж урагшилдаг.
...Гэрэл унтрах шиг гэнэтхэн зогссон агшин
Гэсгээл бус, тавилан гэдэгтэй эвлэрэх.
Гэнэ сэрэггүй цочирдож үлдсэн сэтгэл
Гэрэл гэгээ, амт мэдрэмж дүүрэн бол тайтгарах.

Tuesday, August 11, 2009

...миний

...чагнаж үл дуусах дүлий сэтгэл
чагталж үл дуусах андуу хүсэл
итгэж үл дуусах зөрүү ухаан
элэгдэж үл дуусах зөөлөн зүрх

Friday, August 7, 2009

...салаа зам дээрх...


...Хэтэвчиндээ бүсгүйн зурагтай тэр залуу
Хэтэрхий гүн харцаар намайг ширтсэн
Хэлтэрхий болж түүнд нь живэхгүйн төлөө
Хамаг тэнхээгээрээ тархины ирмэгээс би зуурсан
...Хэдийнээ амьдралын цайзаа босгочихсон тэр залуу
Хэлэх хэрэггүй үгсийг амнаас минь унагачихсан.
Хээлж гоёоогүй үнэн сэтгэлийнх гэлээ ч
Хэрэгсэж,тээглэлгүй замаараа яв даа...
...............харцыг чинь мартахгүй ээ...

Wednesday, August 5, 2009

Жестокая любовь...



Мэдээгүй ээ, би хайр ийм гунигтай гэдгийг
Мэдээгүй ээ, би зүрх ингэж ганцаарддаг гэдгийг
Мэдээгүй, мэдээгүй..
Чамдаа аз жаргалыг хүсээд үлдлээ
Чанх урагшаа л хар, эргэж харамсахгүй ээ
Хэзээ ч чи бид дахин уулзахгүй, хэрэггүй...
Хэлэх гэснээ бүгдийг нь би хэлчихсэн...

Thursday, July 16, 2009

Харамсалтай

...Үнэн сэтгэл чинь надад хичнээн эрхэм байсныг
Үүлгэр ухаан, хожимдож ойлгож.
Өөр хүнийх болоод явахыг чинь харахдаа
Өнөөхөн тоомсоргүй зүрх, хагарч ойчиж.
...Дандаа дэргэд минь, дэндүү ойр байж
Дуусахгүй чинээ, эндүүрч явж.
Дурлал шохоорхол бус, ховорхон хайрыг
Дэнсэлж чадалгүй, алдаж хоцорч.

Monday, July 6, 2009

...хаана...


...Нүд эрээлжлэм олон өнгө
Нүцгэн эгэл ч содон өдрүүд
Нэмэгдэж зузаарах онцгой дурсамж
Нэг нь нөгөөг орлохгүй мэдрэмж
...Үймэх амьдрлын намжих хил
Үржих шуналын намдах хязгаар
Үелзүүр сэтгэлийн тогтох хэм
Үзүүргүй хүслийн торох хярхаг... ХААНА?

Tuesday, June 30, 2009

...

...Сэтгэлд тарьсан хайрын үр
Сэрүүхэн модот цэцэрлэг болчихож
Сүүдэрт тухалж, үнэрт мансуурахдаа
Сэмхэн үгүйлэгдэх нэгэн чи гэдгийг
саяхан л ойлголоо.

Tuesday, June 16, 2009

...хэзээ

...Хаана, харц чинь намайг ээрч
Хаана, хайр чинь намайг уярааж
Хэзээ, совин минь чамайг таниж
Хэзээ, сэтгэл минь чамайг үгүйлэх

Wednesday, June 10, 2009

...Хэцүү гэлээ ч


... Харцны үзүүрээр сэтгэл исгэх амархаан
Хайрыг дэврээж, итгэл аргамжих хэцүү
Үзэмжийн сайхнаар үг нисгэх хөнгөхөн
Үйлийн үртэй нүцгэн тулах хэцүү
...Ааль аргадаж, хүсэл догдлоох амархаан
Араншин тэвчиж, хүнд өөриймсөх хэцүү
Амраг болж, уусан жаргах амттайхан
Амьдрал бадрааж, бусдыг жаргаах хэцүү

Tuesday, June 9, 2009

...Xxxxxxx-д


...ихэмсэг төрх, бардам зан
илүү чимэггүй, соронзон инээмсэглэл
зүгээр л, чиний ертөнцөд
зүүсгэл гоёл болоод үлдчихмээр...

Friday, June 5, 2009

... үлдэх нь...

...Хайрыг, халууныг, ханьсахыг би
Хайсаар.
Дүрэлзэх, шатаам дурлалаас
Дурсамж л.
....Халшрах тэсгим, гаслах халуунд хамтдааг би
Хайсаар.
Догдлоох, бялхам хүслээс
Дүрс л.

Sunday, May 31, 2009

...Чи

...Чимээгүйд цуурайтах сэтгэлийг Чагнаархах аниргүй Цацрах хурцхан гэрлийг Чимэглэх харанхуй ...Ороолдох бодлын хэлхээг Хөвөх оршихуй Онцгойрох ганцхан ертөнцийг Хөмрөх сондгой

Friday, May 29, 2009

...Асуулт



...Амьсгалыг тань чагнаж, амгалан нойрсох
Алсыг тань зөгнөж, итгэлээр дэврээх
Нөмөрлөж хоргодоод, өөрийг тань зөөллөх
Нөөлөг үгүйд, хажууд тань түших
...Хол байлаа ч сэтгэлдээ чамайг л аргамжих
Хоёр биш ганцхан хайраар хүлээж тэвчих
Бүүдгэр орчлонгийн бүлээхэн гэрэл
Бүсгүй сэтгэлийг хүлээж авах уу...

Friday, May 22, 2009

...Аян замд


...Хээрийн салхин сэтгэлийг илбэж
Хэнэггүй зүрхийг аргадаж сэвших
Хэврэгхэн амьдралын нугачаанд дусалсан
Хэтэрхий гашуун нулимс уурших
...Мартаагүй бүхнээс өчигдөр амтагдах
Мартагдсан дурсамжийг ханатайл залгилах
Мэдэхгүй өөрийгөө олж бас гээхээр
Маргааш дахиад л аяндаа гарна...

Friday, May 8, 2009

...Асгарах үгс


...Аадар бороо, аянгат хур адил
Анзааргагүйд гэнэтхэн асгарсан
Хайрын тухай үгс чинь
Халуун биш гэлээ
...Үс, гэзэг, эс ширхэг бүрт нэвчих
Үрэл, цэнгэг дуслууд шиг
Үй зайгүй, сэтгэлийн сүвэгчээр урсахад
Үнэн гэж итгэчихмээр...

Tuesday, May 5, 2009

...Нэгэн дуу

...Хур борооны шим нь агаараас буухгүй бол
Хайтан ягаан цэцэг өөрөө яаж дэлгэрэх юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа хө
Харин чи минь хүрээд ирэхгүй юу юуны учир вэ хө

Monday, May 4, 2009

...

...тэдний гол хүсэл нь хайрлуулах байдаг...

Дамдаад...

...Айлын эмээгийн алганы халуун илчтэй
Алаг цаастай, хэсэгхэн бурмаар тэтгэгдэж
Авах гээхийн хорвоод хүний дайтай яваадаа
Атгахан урмыг бусдад тараах, бусдаас хүртэх би дуртай.
...Дэгдэлзүүр багын гэгээн өдрүүдэд гэрэл нэмдэг
Дэндүү амттай тэр чихрийн ширхэг бүрт
Хонгор, гэнэхэн насыг минь өхөөрдөж, ерөөсөн
Хат суусан амьдрал нэвт шингээстэй байсийм билээ.

Thursday, April 30, 2009

Чиний мэдэхгүй би

...Чанга хэлэхгүй үг, хэнэггүй инээмсэглэл
Чамин тод будаг зохихгүй уруул
Удаан дарахад санаа алдах улаан товчлуур
Уулгамч хүслийг цагдсаны бахдал бас гуниг

Tuesday, April 28, 2009

... Төгсгөл


...Чамайг хараад догдолдог зүрхээ
Чанга дэглэмтэй, бачуухан тасалгаанд
Царайг чинь мартахгүй санаад байгаа сэтгэлээ
Чангаар хашгиравч сонсогдохгүй аглаг гүнд
...Хорьчихсоон, би өөрөө ч олохгүй
Харамсах,аргадах, найдах хэрэггүй
Утасны чинь дугаарыг тархи танихгүй
Уулзвал, танилцаж болох уу гэж асуугаарай...

Tuesday, April 21, 2009

... Цэнхэр хүсэл


... Өнөөдрөөс эхлээд,өөр болчихлоо
Өнгө минь гүн цэнхэр
Өөрөө өөртөө би таалагдаад
Өндрөөс өндөр, хөнгөхөн сэвэлзэх
...Хажуугаас, хаанаас ч намайг хар
Хачин ихэмсэг, бас гэнэхэн
Хар биш, харин хөх цэнхэр
Хайр нэмчихвэл зүрхэн улаан болох...цэв цэнхэр

Tuesday, April 14, 2009

...

...Өөрийгөө танихаа байчихсан би
Өнгө ялгахгүй сохор болчихсон
Сүүдэр минь надаас хавьгүй цагаан
Сүнс минь шөнө адил хав хар...

Monday, April 6, 2009

Хаврын хүсэл



...Өөрөөс чинь өөр хэн ч хэрэггүй ээ
Өдийг хүртэл мөрөөдсөн бүхний биелэл
Өр зүрх, бодол сэтгэл, хайр бишрэл минь чи
Үүрдийн үүрд ганцхан чинийх... гэж дурлахсан :)

Monday, March 30, 2009

...Ххххххх-д

...Гунихгүй ээ, чамайг хүлээж нойр хугаслахгүй
Гудиггүй занд чинь аньсага чийглэж гоморхохгүй
Ганцхан минийх гэж гэнэн аалиар аргамжихгүй
Ганцаардаж,гунивч чамайг хань татахгүй
...Бардамхан, энгийн миний ертөнцөд
Багтах зай чамд үгүй гэж итгэдэг
Нүдийг чинь ширтээд хайр бишээ гэдэг ч
Нүгэлгүй зүрх, худлаа гэж цуурай хадаана...чи сонсохгүй.

...ойлгохгүй байна...

...Уйлмаар, дуулмаар, галзуу юм шиг хашгирмаар
Усан манан болоод агаарт дэгдчихмээр
Би эв эрүүл,зовлонд учраагүй ч
Бие минь тэр чигээрээ шархирах шиг
...Мэдрэхүй саарал мөрөөдлийг тэмтрэвч
Мөлчгөр, хүв хүйтэн
Хэрэв, байгаа бол, гансарч өвдөх шиг
Хэврэгхэн сэтгэл,чийг даагаад

... + -

...Сэтгэл чинь хэнийхээс ч халуун
Ширтэх чинь хэзээнийхээс шулуун
Итгэл чинь улам лавширсаар
Ингэх тусам чинь.. зүрх минь цаашилсаар

Wednesday, March 11, 2009

Цасхан

...Алагтай цоогтой орчлонг гоёх гэж
Адгаж, яаран эргэлдэх цасан ширхэг
Дэврүүхэн, цогтой түүний хүслэн
Дэндүү халуундаа өөрийг нь хайлуулчихна

Monday, February 16, 2009

...Хэлээд өгөөч

...Нүдээ анисан ч төөрөхгүй, танил энэ замаар
Нэг л удаа явсан.
Санааны мухраас өөрөө олохгүй дурсамж
Саяхан л надтай зөрсөн.
...Өмнө минь угтаж,тосох цаг хугацаа
Өчигдөр, өнөөдөр, маргаашийн аль нь...
Өөнтөглөж дотор минь уйлаад байгаа нэгэн
Өөрөөс минь өөр хэн болох...

Thursday, February 12, 2009

...Нэгэн дуу

...Энхрий насаа би харцнаас чинь эрлээ дээ
Эгэлхэн насаа чи хайраас минь эрээрэй.
бидэн хоёрын нандин сэтгэл...

Sunday, February 8, 2009

... хөшүүн

...Агсамнаж зөрүүдлэхээ ч
Аагархаж бялуурахаа ч
Алдуурч хулжихаа ч
Аль алиныг нь мартчихсан
...Нэг ч үрлчлээсгүй гөлгөр тархи шиг
Нэг ч үелзээгүй хөшчихсөн сэтгэл...

Thursday, February 5, 2009

...Нар ээнэ.


...Нар ээнэ.
Намайг хичээнгүйлэн энхрийлнэ.
Инээ л дээ гээд
Ирмэж, аяглана.
...Зөндөө халууцна
Зүйрмэглэж нозоорно.
Зүрхэн дэхь мөс л
Жишим ч үгүй.

Wednesday, February 4, 2009

...бодох нь

...Бардамхан занд тэнэглэл байдаг
Бачуухан жаргалд зовлон багтдаг
Харцны гүнд үнэн нуугддаг
Хайлган сэтгэл үгэнд хууртдаг
...Бардам зангаа ухаанаар хазаарлаж
Бачуухан жаргалд жолоо татаж
Харцны гүнээс сувд шүүрдэж чадвал
Хорвоогийн мананд зүгээ олох ч билүү.

Tuesday, February 3, 2009

...шөнийн бодол

...Чилтэл суваг эргүүлсэн зурагт, санаа алдан унтарч
Чив чимээгүй, харанхуйн дунд амьсгал сонсогдоно.
Харвах очгүй, чагнаархах аниргүйд
Хаанаа байгаа, хаашаа яваагаа дахиад л эргэцүүлнэ.
...Тэмдэггүй, барьцгүй хорвоогоор тэнүүчилсний эцэст
Тэмцэж ирээд, сэтгэл амирлах орон зай
Маргаашийн зовинолгүй, үймэх бодолгүй амгалан нойрсох
Миний тайвширал, тулгуур түшиг минь юусан билээ

Monday, February 2, 2009

...Ишлэл2

...Чухамдаа эхлэл үгүй бол тэр төгсгөл биш...

...Ишлэл

...Цаг цагаараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Гацуур мөнх ногоон
Гарцаагүй сэтгэл өнөд хэвээр...

Wednesday, January 28, 2009

...

... Сэмхэн ширтээд уйддаггүй харцтай
Сэмэрч элэгдсэн ч хуучирдаггүй сэтгэлтэй
Цаг урсавч нэмэгддэггүй настай
Царайлаг гээгүй ч гологддоггүй зүстэй
...Хайрыг хайрлах нугардаггүй хүсэлтэй
Халширч буцмаарч хугардаггүй итгэлтэй
Хамтдаа уйдамгүй буурашгүй эрчтэй
Халуун дулаахан тийм л нэгэн...

Saturday, January 24, 2009

...Алдаа

...Эсгүүр гүн нүд,нууцлаг харцыг
Инээмсэглэлийн гялбаанд нягталж хараагүй
Идэрмэг, жавхаалгыг гайхуулах өнгөнөөс
Итгэл үл даах, хийсэглэнг таниагүй
...Дүүрэн л гэвэл бялхам байдаггүй орчлонд
Дундуур хүсэлгүй, бүтэн яваа ч
Дурсамж болсон өнгөрснөөс наашлахдаа
Дутуудсан ачаа минь хаширлах байсан юм уу...

Thursday, January 15, 2009

...инээмсэглэл

...Гялбам гэрэлтэй, ер бусын
Гайхам ялдам чиний инээмсэглэл
Харахын зуурт сэтгэл булаах ид шидэнд
Хэдэн бүсгүй, яг над шиг, үүрд автсан бол...

...оршихуй

...Чамайг харахгүй болохоор
Цаг урагшлахгүй
Чамайг ярихгүй болохоор
Агаар амьгаламгүй
...Чамайг инээхгүй болохоор
Нар илчгүй
Чамайг ирэхгүй болохоор
Өдөр дуусахгүй...
Чамайг байхгүй болохоор
... би оршихгүй...

Tuesday, January 13, 2009


...Жавартай, чимчигнүүр өвлийн үдэш
Жаргалтайхан, ялдам намрыг дурсахад
Шаржигнах навчис, бороон дуслууд
Шинэхэн захидлын мөр бүхэн үнэртэнэ...

Monday, January 12, 2009

хайрламаар байвч

...Нүүрэмгий зан, цоглог алхаа
Найрсаг, дотно үгс
Нүүр дүүрэн инээмсэглэл
...Сэргэлэн, ухаалаг чиний төрх
Сэтгэл татаж, шөнөөр зүүдлэвч
Сэм тулгарах харц л дутаад...чадахгүй нь.

Wednesday, January 7, 2009

...


...Хаана байна, догдлол минь
Хаврын бороо шиг, анхны цас шиг
Халуун дулаан,гэмгүй дэврүүн,
Хайрлаж, туниж, эрхэлж чаддаг асан...
...Сайхныг нүд минь харж байна
Санааг чинь ухаан ойлгож байна.Гэхдээ
Зүрхээрээ биш чихээрээ сонсдог болчихсоноо
Сэтгэлээрээ биш амаараа яридаг гэдгээ... сая анзаарлаа...