Sunday, May 31, 2009

...Чи

...Чимээгүйд цуурайтайх сэтгэлийг
Чагнаархах аниргүй
Цацрах хурцхан гэрлийг
Чимэглэх харанхуй
...Ороолдох бодлын хэлхээг
Хөвөх оршихуй
Онцгойрох ганцхан ертөнцийг
Хөмрөх сондгой

Friday, May 29, 2009

...Асуулт



...Амьсгалыг тань чагнаж, амгалан нойрсох
Алсыг тань зөгнөж, итгэлээр дэврээх
Нөмөрлөж хоргодоод, өөрийг тань зөөллөх
Нөөлөг үгүйд, хажууд тань түших
...Хол байлаа ч сэтгэлдээ чамайг л аргамжих
Хоёр биш ганцхан хайраар хүлээж тэвчих
Бүүдгэр орчлонгийн бүлээхэн гэрэл
Бүсгүй сэтгэлийг хүлээж авах уу...

Friday, May 22, 2009

...Аян замд


...Хээрийн салхин сэтгэлийг илбэж
Хэнэггүй зүрхийг аргадаж сэвших
Хэврэгхэн амьдралын нугачаанд дусалсан
Хэтэрхий гашуун нулимс уурших
...Мартаагүй бүхнээс өчигдөр амтагдах
Мартагдсан дурсамжийг ханатайл залгилах
Мэдэхгүй өөрийгөө олж бас гээхээр
Маргааш дахиад л аяндаа гарна...

Friday, May 8, 2009

...Асгарах үгс


...Аадар бороо, аянгат хур адил
Анзааргагүйд гэнэтхэн асгарсан
Хайрын тухай үгс чинь
Халуун биш гэлээ
...Үс, гэзэг, эс ширхэг бүрт нэвчих
Үрэл, цэнгэг дуслууд шиг
Үй зайгүй, сэтгэлийн сүвэгчээр урсахад
Үнэн гэж итгэчихмээр...

Tuesday, May 5, 2009

...Нэгэн дуу

...Хур борооны шим нь агаараас буухгүй бол
Хайтан ягаан цэцэг өөрөө яаж дэлгэрэх юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа хө
Харин чи минь хүрээд ирэхгүй юу юуны учир вэ хө

Monday, May 4, 2009

...

...тэдний гол хүсэл нь хайрлуулах байдаг...

Дамдаад...

...Айлын эмээгийн алганы халуун илчтэй
Алаг цаастай, хэсэгхэн бурмаар тэтгэгдэж
Авах гээхийн хорвоод хүний дайтай яваадаа
Атгахан урмыг бусдад тараах, бусдаас хүртэх би дуртай.
...Дэгдэлзүүр багын гэгээн өдрүүдэд гэрэл нэмдэг
Дэндүү амттай тэр чихрийн ширхэг бүрт
Хонгор, гэнэхэн насыг минь өхөөрдөж, ерөөсөн
Хат суусан амьдрал нэвт шингээстэй байсийм билээ.