Thursday, November 30, 2006

...Зүгээр л

... Зүгээр л хажууд чинь баймаар
Зүрхэн талд чинь зайдуухан суумаар
Надад хүртээлгүй жаргалд чинь баясаж
Намуухан шөнө сэтгэлийг чинь тэмтэчмээр...

...Өнөөдөр

... Өглөөний нарыг хаана хэнтэй угтаж
Өнөөдөр ямар цамц өмссөнийг чинь би мэдэхгүй

Намуухан инээд, даруу зантайгаа хамт
Надад ирсэн шигээ, нэг л өдөр
Зүрхэнд минь гомдлын сэв үлдээлгүй
Зөөлхөн, сэмээрхэн явчихсан байсан.

Өдөржин юун тухай бодлогоширч
Өчигдөр хэнд хайраа нээснийг чинь би мэдэхгүй...

...Миний тухай

...Бүүдгэр тэнгэрийн доор би гэрэлтэж явдаг
Бүдэг бүдэгхэн мөр минь бүлээхэн байдаг
Сайн бүхнийг хүсэж чиний төлөө залбирдаг
Сарны тоос залгилж өөрийнхөө төлөө амьдардаг...