Wednesday, January 28, 2009

...

... Сэмхэн ширтээд уйддаггүй харцтай
Сэмэрч элэгдсэн ч хуучирдаггүй сэтгэлтэй
Цаг урсавч нэмэгддэггүй настай
Царайлаг гээгүй ч гологддоггүй зүстэй
...Хайрыг хайрлах нугардаггүй хүсэлтэй
Халширч буцмаарч хугардаггүй итгэлтэй
Хамтдаа уйдамгүй буурашгүй эрчтэй
Халуун дулаахан тийм л нэгэн...

Saturday, January 24, 2009

...Алдаа

...Эсгүүр гүн нүд,нууцлаг харцыг
Инээмсэглэлийн гялбаанд нягталж хараагүй
Идэрмэг, жавхаалгыг гайхуулах өнгөнөөс
Итгэл үл даах, хийсэглэнг таниагүй
...Дүүрэн л гэвэл бялхам байдаггүй орчлонд
Дундуур хүсэлгүй, бүтэн яваа ч
Дурсамж болсон өнгөрснөөс наашлахдаа
Дутуудсан ачаа минь хаширлах байсан юм уу...

Thursday, January 15, 2009

...инээмсэглэл

...Гялбам гэрэлтэй, ер бусын
Гайхам ялдам чиний инээмсэглэл
Харахын зуурт сэтгэл булаах ид шидэнд
Хэдэн бүсгүй, яг над шиг, үүрд автсан бол...

...оршихуй

...Чамайг харахгүй болохоор
Цаг урагшлахгүй
Чамайг ярихгүй болохоор
Агаар амьгаламгүй
...Чамайг инээхгүй болохоор
Нар илчгүй
Чамайг ирэхгүй болохоор
Өдөр дуусахгүй...
Чамайг байхгүй болохоор
... би оршихгүй...

Tuesday, January 13, 2009


...Жавартай, чимчигнүүр өвлийн үдэш
Жаргалтайхан, ялдам намрыг дурсахад
Шаржигнах навчис, бороон дуслууд
Шинэхэн захидлын мөр бүхэн үнэртэнэ...

Monday, January 12, 2009

хайрламаар байвч

...Нүүрэмгий зан, цоглог алхаа
Найрсаг, дотно үгс
Нүүр дүүрэн инээмсэглэл
...Сэргэлэн, ухаалаг чиний төрх
Сэтгэл татаж, шөнөөр зүүдлэвч
Сэм тулгарах харц л дутаад...чадахгүй нь.

Wednesday, January 7, 2009

...


...Хаана байна, догдлол минь
Хаврын бороо шиг, анхны цас шиг
Халуун дулаан,гэмгүй дэврүүн,
Хайрлаж, туниж, эрхэлж чаддаг асан...
...Сайхныг нүд минь харж байна
Санааг чинь ухаан ойлгож байна.Гэхдээ
Зүрхээрээ биш чихээрээ сонсдог болчихсоноо
Сэтгэлээрээ биш амаараа яридаг гэдгээ... сая анзаарлаа...