Thursday, April 30, 2009

Чиний мэдэхгүй би

...Чанга хэлэхгүй үг, хэнэггүй инээмсэглэл
Чамин тод будаг зохихгүй уруул
Удаан дарахад санаа алдах улаан товчлуур
Уулгамч хүслийг цагдсаны бахдал бас гуниг

Tuesday, April 28, 2009

... Төгсгөл


...Чамайг хараад догдолдог зүрхээ
Чанга дэглэмтэй, бачуухан тасалгаанд
Царайг чинь мартахгүй санаад байгаа сэтгэлээ
Чангаар хашгиравч сонсогдохгүй аглаг гүнд
...Хорьчихсоон, би өөрөө ч олохгүй
Харамсах,аргадах, найдах хэрэггүй
Утасны чинь дугаарыг тархи танихгүй
Уулзвал, танилцаж болох уу гэж асуугаарай...

Tuesday, April 21, 2009

... Цэнхэр хүсэл


... Өнөөдрөөс эхлээд,өөр болчихлоо
Өнгө минь гүн цэнхэр
Өөрөө өөртөө би таалагдаад
Өндрөөс өндөр, хөнгөхөн сэвэлзэх
...Хажуугаас, хаанаас ч намайг хар
Хачин ихэмсэг, бас гэнэхэн
Хар биш, харин хөх цэнхэр
Хайр нэмчихвэл зүрхэн улаан болох...цэв цэнхэр

Tuesday, April 14, 2009

...

...Өөрийгөө танихаа байчихсан би
Өнгө ялгахгүй сохор болчихсон
Сүүдэр минь надаас хавьгүй цагаан
Сүнс минь шөнө адил хав хар...

Monday, April 6, 2009

Хаврын хүсэл



...Өөрөөс чинь өөр хэн ч хэрэггүй ээ
Өдийг хүртэл мөрөөдсөн бүхний биелэл
Өр зүрх, бодол сэтгэл, хайр бишрэл минь чи
Үүрдийн үүрд ганцхан чинийх... гэж дурлахсан :)