Tuesday, June 30, 2009

...

...Сэтгэлд тарьсан хайрын үр
Сэрүүхэн модот цэцэрлэг болчихож
Сүүдэрт тухалж, үнэрт мансуурахдаа
Сэмхэн үгүйлэгдэх нэгэн чи гэдгийг
саяхан л ойлголоо.

Tuesday, June 16, 2009

...хэзээ

...Хаана, харц чинь намайг ээрч
Хаана, хайр чинь намайг уярааж
Хэзээ, совин минь чамайг таниж
Хэзээ, сэтгэл минь чамайг үгүйлэх

Wednesday, June 10, 2009

...Хэцүү гэлээ ч


... Харцны үзүүрээр сэтгэл исгэх амархаан
Хайрыг дэврээж, итгэл аргамжих хэцүү
Үзэмжийн сайхнаар үг нисгэх хөнгөхөн
Үйлийн үртэй нүцгэн тулах хэцүү
...Ааль аргадаж, хүсэл догдлоох амархаан
Араншин тэвчиж, хүнд өөриймсөх хэцүү
Амраг болж, уусан жаргах амттайхан
Амьдрал бадрааж, бусдыг жаргаах хэцүү

Tuesday, June 9, 2009

...Xxxxxxx-д


...ихэмсэг төрх, бардам зан
илүү чимэггүй, соронзон инээмсэглэл
зүгээр л, чиний ертөнцөд
зүүсгэл гоёл болоод үлдчихмээр...

Friday, June 5, 2009

... үлдэх нь...

...Хайрыг, халууныг, ханьсахыг би
Хайсаар.
Дүрэлзэх, шатаам дурлалаас
Дурсамж л.
....Халшрах тэсгим, гаслах халуунд хамтдааг би
Хайсаар.
Догдлоох, бялхам хүслээс
Дүрс л.