Tuesday, January 12, 2010

...алхам

...Зүрх минь чи юуг шивнэнэ
Зөн минь чи юунд хөтлөнө
Мэдэхгүй ирээдүй сул гэрэлтнэм.
Миний өмнө юу хүлээнэм.
...Айдас түгшүүрт сэтгэл шимширнэ үү.
Аль эсвэл догдлол,хүлээлт үү.
Удаан сууж, дасал болсон газраас
Урагшлах алхам амаргүй гэнэ үү..

Thursday, January 7, 2010

...бас л хүсэл

...Хатаж, агшсан зүрхний ховдлоор
Халуу дүүгүүлэн урсах
Хэзээнийх шиг танил мэдрэмж
Хэтэрхий,оройтоогүй байгаасай.
...Гэрэвшиж бус хаширлаж цэрвэдэг
Гунигыг минь дайжтал ширтсэн
Гэрэлт чимэд шиг энэ нүдэн
Гэнэн,зуурдын биш байгаасай...

sms

...Элэгдсэн товчлуур дарахад
Зүрх догдлох
...Галигласан үгс уншаад
Нүд мишээх
...Танил хонхны чимээнд
Амьсгал хурдсах
...Товчхон хэдэн тэмдэгт
Амьдрал өөрчлөх