Monday, May 31, 2010

...

...Гэм, зэмээр дүүрэн байлаа ч
Гэрэлтүүлж хардаг
Энгийн урсах аялга, үсгийн хэлхээг
Эгшиглүүлж сонсдог
...Цээжинд тээглэм гомдлын бүлхийг
Цэвэр амьсгалаар итгэлд уусгадаг
Чиний бүхнийг солонгоруулан будчихдаг
Чимэглэх авъяас... хаана минь байв аа.

Thursday, May 27, 2010

...зүүд

...Нар жаргадаггүй, бороо дааруулдаггүй ертөнцөд
Наргил моддын сүүдрээр хөтлөлцөн алхаад
Нарны гэрэл нүднээс нь цацардаг байсан тэр
Намайг танихаа боличихож...
...Үнэн бодит,үлгэр төсөөлөл солигдсон орчлонд
Үүрдийн инээмсэглэлээр нүүрээ гоёоод
Өглөөг догдлон угтаж, үдшийг хамтдаа үддэг асан би
Үл анзаарч холуур зөрөх...

Wednesday, May 26, 2010

...i'm hurt...


...Атгасан гар шиг, чулуу шиг
Агшиж, хатуурчихсан сэтгэл
Зүрхний баруун, ходоодны дээр
Зүүгдээстэй, тээгэлдэнэ.
Амьсгалж, яриж, ажиллавч
Амьд буйгаа мэдрэхгүй
Тэсвэрлэмгүй өвдөлтийг
Тэвчээд байгаа минь юуных...?