Friday, December 17, 2010

...Чиний дэргэд

...Налж суугаад, нүдээ анихад Нар, давалгаалах ус, бүлээхэн элс Амьсгалын хэмнэл,зүрхний цохилт Анир гүм, гүн амгалан ...Аньсага єргєн харцыг чинь ширтэхдээ Алс хязгааргүйд дүүлэн нисэх Тєсєєлємгүй яруу,тийм ертєнцєд Тэврэлтээр чинь би аялах...

Wednesday, December 8, 2010

...Хагархай...

...Хагархай толинд
Харахуй, дvрс минь
Харин ч бvтэн шиг
...Хэзээ хагарсанаа
Хичээвч санахгvй
Хагархай толь л...

Tuesday, December 7, 2010

...

...Хэзээ тасарсанаа санахгvй нь
Хэзээ залгагдахаа ч мэдэхгvй нь
Хоног єдрvvд улираад байна уу
Хором мєчvvд урсаад байна уу
...Амьдрлын кадрийг гараараа барьж
Аврага хvрдийг хєлєєрєє эргvvлэх..
Хамаг байдгаараа хvчлэн ширтээд ч
Хэн гэдгээ vл мэдрэх..

Monday, December 6, 2010

...нvд

Царайлаг нvvрэн дэхь тэр нvд
Цус царцаам
Цэвдэг.

Friday, December 3, 2010

Гэхдээ...

...Бодолд минь чи буухгvй болохоор
Бодитоор ч vгvй.
Мєрєєдєлд чи дvргvй болохоор
Мєр чинь салангид.
...Хvсэл хэт томдсон болоод
Хvнийрхvv хэвээрээ.
Шантралыг хаашдаа танихгvй болохоор
Санаашрах минь янзаараа.

...

...Хэзээ тасарсанаа санахгvй байна
Хэзээ залгагдахаа ч мэдэхгvй байна
Хоног єдрvvд улираад байна уу
Хором мєчvvд урсаад байна уу
...Амьдралын кадрийг гараараа барьж
Аймаар хvрдийг хєлєєрєє эргvvлэх..
Хамаг байдгаараа хvчлэн ширтээд ч
Хэн гэдгээ мэдрэхгvй байна

Thursday, December 2, 2010

Зvvд

...Урд шєнє би зvvдэлсэн
Ув улаан цvнх.
Тэг дєрвєлжин тvvн дотор
Тэмтрэв..халуун, зєєлєн.
Галзуурсан мэдрэмжийн долгионд
Гараа атгачихсан...
Тэгээд л улаан цvнхээ vvрээд
Тэнэж єгсєн, хаа сайгvй.
Цаг цохилохгvй олон єдрийг vдээд
Цээжин дэхь аниргvйг гэнэтхэн сонсох...би сэрсэнгvй.