
...Эр хүний мэх дээ гэж бодож суухад
Эмзэг зүрх хэдийнээ инээмсэглээд эхэлдэг
Хачир нэмж дээ гэж ухаан дэнслэхэд
Хөөргөн сэтгэл дэвэлзээд явчихдаг
...Намбалаг,хашир төрхний цаана
Нуухын аргагүй дэврүүхэн зүрх
Сэвтэж,шархалсан ч дахиад л гэрэлтэх
Сэвгүй цагаахан бүсгүй сэтгэл