Wednesday, September 24, 2008

...sorry...

...Дурлаагүй хэрнээ үнсэж зүрхэлсэн
Дурсах амтгүй уруулыг уучлаарай.
Дулаацах гэсэндээ л алганд чинь багтсан
Дураараа гөлмөгхөн гарыг мартаарай.
...Хайранд чинь дүйцэхгүй доройхон цохилох
Хат суугаагүй зүрхийг ойлгоорой.
Хүний хүслээр тоглож тэнэглэсэн
Харамсаж дуусахгүй сэтгэлийг өршөөгөөрэй.

4 comments:

Уудам said...

................. юу ч гэмээр юм дээ. Би бас яг л ийм хүн

Anonymous said...

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Би ийм хүн биш ч заримдаа ийм байдаг.

Bodrol said...

Би одоо яаг ийм байдалд орчихоод байна. Дэндүү ганцаадсан сэтгэлээ бага ч гэсэн тайтгаруулах гэж бусдын дулаахан алганд багтан алхана. Гэвч тэгж алхах тоолондоо би харамсаж буруу зүйл хийж байгаагаа мэдэрсээр....

Хvсэл said...

... ямар байгаагаа, өөрийгөө мэдэж байна гэдэг эхний алхам...