Thursday, March 6, 2008

...Хүслийн хүсэл

...Харанхуйд хааяа алхахдаа
Хажуудаа дулаан илч мэдрэхийг
Гүн нойронд умбахдаа
Гэмгүйхэн тэврэлтэнд бүүвэйлэгдэхийг

...Энгүүн өдрийн орой
Энхрий нүд намайг хүлээхийг
Ирээдүй рүү гэрэлтэх зам мөр
Эгнэгт хосоороод итгэхийг...

1 comment:

Anonymous said...

Хүсэлийн хүсэл нь биелэх болтугай...

:)