Monday, August 11, 2008

E-д...

Над руу ингэж бүү ширтээ, залуу минь
Наалинхай бус ихэмсэг бардам байв чиг
Наанаа чамайг тоогоогүй дүр эсгэвч
Наранд цэцэг тэмүүлэх шиг
… хаширсан сэтгэл минь уярах гээд байна.
Намайг идэвхтэй бүү эргүүлээ, залуу минь
Наадам тоглоомын завсар хавчуулсан үгэнд чинь
Эгдүүрхэж, тохуурхаж хэнэггүйхэн хариу барьдаг ч
Эр хонгор сэтгэлийн чинь халуун илчинд
…эмзэгшсэн зүрх минь хайлах гээд байна.

5 comments:

Мугуй дvрс said...

Найзаа би шинэ блог нээсиймаа. Миний блогруу орж байгаарай. Листэндээ нэмрээрэй. Чинийхийг би оруулчлаа. http://muguidurs.blogspot.com

Anonymous said...

"Х-д ..."

Чам руу ширтмээр байна, бүсгүй минь
Чанх урдаас чинь хараад суумаар байна
Сэтгэлд чинь буусан шүлгийн уянгыг мэдэрч
Зүрхэнд чинь нуугдмал оньсыг тайлмаар байна

Гэвч... холоос... төсөөлж...

Наалинхай биш бардам занг мэдэрдэг
Намуухан бөгөөд нууцлагийг биширдэг
Хал үзсэн гэдгийг ойлгодог
Харин... хаширсан гэдэгт нь үнэмшмээргүй байна....

Чамайг эргүүлмээр байна, бүсгүй минь
Чин сэтгэлээсээ хармаар байна
Дуусашгүй хүсэлд хамтдаа умбан
Дундаршгүй ....

Хvсэл said...

...Anonymous-d
Баярлалаа, сэтгэл минь ингэж хөдөлсөнгүй уджээ


...Мугуй дүрс-д
Баярлалаа. Найзаа болголоо :)

Uchral said...

Unexer saixan bichetsgeex um aa. Setgeliin xodlol ixtei xumuusees iim saixan ugs undran gardag um uu ?

Хvсэл said...

Сэтгэлийн хөдлөлөө цаасан дээр буулгах хоббитой хүмүүсээс ийм мөрүүд төрдөг байхаа ...