Monday, February 16, 2009

...Хэлээд өгөөч

...Нүдээ анисан ч төөрөхгүй, танил энэ замаар
Нэг л удаа явсан.
Санааны мухраас өөрөө олохгүй дурсамж
Саяхан л надтай зөрсөн.
...Өмнө минь угтаж,тосох цаг хугацаа
Өчигдөр, өнөөдөр, маргаашийн аль нь...
Өөнтөглөж дотор минь уйлаад байгаа нэгэн
Өөрөөс минь өөр хэн болох...

Thursday, February 12, 2009

...Нэгэн дуу

...Энхрий насаа би харцнаас чинь эрлээ дээ
Эгэлхэн насаа чи хайраас минь эрээрэй.
бидэн хоёрын нандин сэтгэл...

Sunday, February 8, 2009

... хөшүүн

...Агсамнаж зөрүүдлэхээ ч
Аагархаж бялуурахаа ч
Алдуурч хулжихаа ч
Аль алиныг нь мартчихсан
...Нэг ч үрлчлээсгүй гөлгөр тархи шиг
Нэг ч үелзээгүй хөшчихсөн сэтгэл...

Thursday, February 5, 2009

...Нар ээнэ.


...Нар ээнэ.
Намайг хичээнгүйлэн энхрийлнэ.
Инээ л дээ гээд
Ирмэж, аяглана.
...Зөндөө халууцна
Зүйрмэглэж нозоорно.
Зүрхэн дэхь мөс л
Жишим ч үгүй.

Wednesday, February 4, 2009

...бодох нь

...Бардамхан занд тэнэглэл байдаг
Бачуухан жаргалд зовлон багтдаг
Харцны гүнд үнэн нуугддаг
Хайлган сэтгэл үгэнд хууртдаг
...Бардам зангаа ухаанаар хазаарлаж
Бачуухан жаргалд жолоо татаж
Харцны гүнээс сувд шүүрдэж чадвал
Хорвоогийн мананд зүгээ олох ч билүү.

Tuesday, February 3, 2009

...шөнийн бодол

...Чилтэл суваг эргүүлсэн зурагт, санаа алдан унтарч
Чив чимээгүй, харанхуйн дунд амьсгал сонсогдоно.
Харвах очгүй, чагнаархах аниргүйд
Хаанаа байгаа, хаашаа яваагаа дахиад л эргэцүүлнэ.
...Тэмдэггүй, барьцгүй хорвоогоор тэнүүчилсний эцэст
Тэмцэж ирээд, сэтгэл амирлах орон зай
Маргаашийн зовинолгүй, үймэх бодолгүй амгалан нойрсох
Миний тайвширал, тулгуур түшиг минь юусан билээ

Monday, February 2, 2009

...Ишлэл2

...Чухамдаа эхлэл үгүй бол тэр төгсгөл биш...

...Ишлэл

...Цаг цагаараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Гацуур мөнх ногоон
Гарцаагүй сэтгэл өнөд хэвээр...