Tuesday, September 21, 2010

9.9

...Тэр нэг намрын навчистай хамт сэгсрээд
Тэгээд л газарт шингэчихсэн дурлал
Яг тэр алтан шаргал өнгө, зүрхэн хэлбэрээрээ
Явах замд минь дүүрэн хөглөрөөд
...Дууслаа гээд итгэлээ гөвсөн нүцгэн сэтгэл
Дуугүй мэлмэрэх модод дагаж чийг даагаад
Ахиад л ирчихсэн буцах цагийн гуниг сөргөөж
Амьсгал бүр чамаар дүүрэх нь юуны учир...

5 comments:

A.Амарсайхан said...

Дурлал аа гэж. Тийм ч амархан газар хаягдчихдаг эд биш ээ. Олон жил чийг даана даа. Магадгүй дараа жилийн хавар нахиалж цэцэглээд ирж ч мэдэх

Anonymous said...

...Урин хаврын нахиатай хамт соёолоод
Ургах нарнаа тэмүүлж дэлбээлсэн дурлал
Яг л оюу эрдэнэс, навчин хэлбэрээр
Явах замд минь дүүрэн тосно
...Хамтдаа гээд жимс ургадаг дүүрэн сэтгэл
Ханьсан хүндлэх сэтгэлийн хураар тэжээгдэн
Ахин дахин боловсрох цагийн аясыг тэтгэж
Амьсгал бүр чамаар дүүрэх нь юуны учир...


:)

Чепак said...

89

Хvсэл said...

Зараа, 89-өө тайлбарлаа...

Аagii said...

yuunii uchir ve .....