Tuesday, December 5, 2006

...Өвөл

...Цагаахан уй зүрхэн дайдад хэсүүчилж
Цасны чихрах гуниг хөглөж хөндүүрлээд
Сарны хүйтэн туяа сэтгэл нэвт сүлбэх
Салхи исгэрэх шиг хөнгөн цэвдэг үдэш
...Гэрэл зүглэсэн өнчин харгуй эвхэх
Гэтэх мэт өсгийн бүдэгхэн товшилт
Хайрын бяцхан очийг хэмнэлдээ тээж
Хагацлын торгомсог нөмрөгийг сэмээрхэн тайлнам...

2 comments:

Unknown said...

тэнэж яваад харин сонирхолтой блог оллоо. Байнга шалгаж байнаа, гоё зүйлс бичээрэй.

Хvсэл said...

Урам хайрласанд маш их баярлалаа. Хичээнэ ээ. :)