Saturday, December 16, 2006

...Р.Эмүжин

Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...


Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.

4 comments:

Хvсэл said...

...Би Эмүжингийн улаан фэн. Шүлгүүдийг цээжилж, түүврийг нь цуглуулж, хааяа бичсэн зүйл маань төстэй болчихдог. :)

ESU said...

bi ene shulgiig 1990-eed oni suuleer sonin deerees unshchaad mash gun setgegdel tursun yum Daxiad neg olood unshchix yum san gej bodogdoj baisan yum Bayarlalaa

T... said...

"...Би Эмүжингийн улаан фэн. Шүлгүүдийг цээжилж, түүврийг нь цуглуулж, хааяа бичсэн зүйл маань төстэй болчихдог. :)"

гэхдээ яагаад тэр үед энэ шүлгийг онцолж оруулсын бол доо... :)

Хvсэл said...

Хааяа ийм хэмжээний зориг гаргамаар санагддаг, тийм үе байсан юм болов уу даа...