Wednesday, September 9, 2009

...яг одоо

...Сайн яваарай гэж шивнэнэ, дотроо
Сайхан л амьдраарай гэж хүснэ, сэтгэлээсээ
Хамтдаа байхгүй заяаг хэн зурсан, үл мэднэ.
Хажууд ирэхгүй үнэнтэй эвлэрсэн, аль эрт.
..Санаа алдахаа харин больж үл чадна, үнэн.
Сэмхэн шаналж уйлсанаа нууж чадна, чамаас
Инээмсэглэл дүүрэн царайг хараад тайвширна, чи
Итгэл мөрөөдлөө хаанаас хайхаа гайхна, би.

2 comments:

T... said...

gaihaltai goy...

Хvсэл said...

Баярлалаа, сэтгэгдлээ үлдээсэнд. Зочилж байгаарай.