Tuesday, May 15, 2007

...Нэгэн дуу

...Чамайг үгүйлэн би уйлан дуулан суусан.
Чимээгүйхэн бороо надтай ханьссан.
Тэртээх тэнгэрт бүүдийх ганц ч үүлгүй
Тэр л өдрүүдэд би ганцаардсан сан.
...Нисэн одсон шувуудын цуваа
Нэрийг чинь тэртээд аван одох юм.
Хийсэн одсон тэрхэн навчис
Хэн, хэний минь гуниг ч юм уу даа.
...Санаашран суусан өдрүүдээ би мартаад
Сайхан зүүдэндээ чамайг нуусан сан.
Харанхуйгаас зугтах сэтгэлийн өглөөд
Харц чулуудах мэт наран мандсан сан.
...Нисэн одсон шувуудын цуваа
Нэрийг чинь тэртээд аван одох юм.Х
Хийсэн одсон тэрхэн навчис
Хэн, хэний минь гуниг ч юм уу даа.

4 comments:

Anonymous said...

Сайн уу, нэг зүйл хүсэх гэсэн юм. Майл хаягаа блогтоо оруулж болох уу?

Хvсэл said...

Хүсэлтийг хүлээж авлаа...:)

Biby Cletus said...

Cool blog, i just randomly surfed in, but it sure was worth my time, will be back

Deep Regards from the other side of the Moon

Biby Cletus

Anonymous said...

Хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Бичнээ...